Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-11
Дугаар 344
Хэргийн индекс 018/2013/0344/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Ийшээгийн Ганбат
Шүүгдэгч Эрдэнэдалайгийн Чинзориг Чүлтэмжамцын Дуламсүрэн
Зүйл хэсэг 148.2. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Ц.Отгонноров
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Юншэбү овогт Эрдэнэдалайгийн Чинзоригийг бусдын эд хөрөнгийг ганцаараа болон бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэнээс бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Нэмэгт овогт Чүлтэмжамцын Дуламсүрэнг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэнээс бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чинзоригт 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ч.Дуламсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чинзоригт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Дуламсүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн  хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Чинзоригийн урьдчилан цагдан хоригдсон 54 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн “Iphone 4s” цагаан өнгийн А1226, “iphone 4s” хар өнгийн А1226, “Galaxy Note” хар өнгийн Samsung 85569 сери дугаартай 3 ширхэг гар утас, хар өнгийн Nika нэртэй пүүз хос 1 ширхэгийг шүүгдэгч Э.Чинзоригт буцаан олгосугай.

 

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.Дуламсүрэн урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дуламсүрэнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Чинзоригт бусдын батлан даалтан өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 10. Гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Чинзоригт цагдан хорихоор, шүүгдэгч Э.Дуламсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                  

ШҮҮГЧ                                                           И.ГАНБАТ

 

                                    ШҮҮГЧИД                                                     Г.БУЯННЭМЭХ

 

                                                                                                            Б.ХАЛИУН

 

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.24 9 Нийслэлийн шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Эрдэнэдалайгийн Чинзориг Чүлтэмжамцын Дуламсүрэн 148.2., 148.4.