Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-09
Дугаар 287
Хэргийн индекс 018/2013/0287/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Ийшээгийн Ганбат
Шүүгдэгч Гонгоржавын Бошигт
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч Ж.Сандагсүрэн,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ашгууд овгийн Гонгоржавын Бошигтыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Бошигтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар /10/ арван жил /1/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 217 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33 см, урттай хар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, гэрийн өмсгөл 1 ширхэг, хөх өнгийн дотортой жинсэн өмд 1 ширхэг,  ноосон цамц, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг  устгасугай.

 

6. Шүүгдэгч Г.Бошигт нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан

Г.Бошигтын  эдлэх ялыг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бошигтод цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                           И.ГАНБАТ

                       

                                    ШҮҮГЧИД                                                     Б.ЗОРИГ

 

                                                                                                            Б.ХАЛИУН

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.