Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-22
Дугаар 364
Хэргийн индекс 018/2013/0364/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Ийшээгийн Ганбат
Шүүгдэгч Мандалбаярын Батсайхан
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
216.2. - Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
Улсын яллагч Б.Чимгээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тайж овгийн Мандалбаярын Батсайханыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэргсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар  2 жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох, мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Батсайханы биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Батсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар М.Батсайханд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссанаас хойш эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн  505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Батсайханаас 1.032.955 төгрөгийг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Зээлийн 1а-29б тоотод оршин суух Ө.Батболорт олгосугай.

8. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Батсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           И.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.