Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-18
Дугаар 354
Хэргийн индекс 018/2013/0354/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Ийшээгийн Ганбат
Шүүгдэгч Өлзийбаярын Баасандорж
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч А.Дэлгэрмөнх,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Өлзийбаярын Баасандоржийг согтуугаар шунахай сэдэлтээр бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Баасандоржид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Баасандоржид авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                   И.ГАНБАТ

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.07 027 Нийслэлийн шүүх Очирбатын Чулуунцэцэг Өлзийбаярын Баасандорж 145.2.