Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-26
Дугаар 370
Хэргийн индекс 018/2013/0370/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Ийшээгийн Ганбат
Шүүгдэгч Баадайн Пүрэвжав .Батбаярын Дамбаравжих,
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Н.Цэцэгмаа,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Баттөрийнхөн овогт Баадайн Пүрэвжав, шүүгдэгч Уранхас овогт Батбаярын Дамбаравжих нарыг ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бүлэглэж, давтан үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.         Шүүгдэгч Б.Пүрэвжавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Дамбаравжихад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.         Шүүгдэгч Б.Пүрэвжавд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 8 жил 6 сарын хугацаагаар,

Шүүгдэгч Б.Дамбаравжихад энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 7 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжав, Б.Дамбаравжих нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжав, Б.Дамбаравжих нарын тус бүрийн урьдчилан цагдан хоригдсон  190 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ий бүхий камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д Б.Пүрэвжаваас 125,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Тэнгист, 275,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхөд,

 Шүүгдэгч Б.Дамбаравжихаас 125,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Тэнгист, 275.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхөд  тус тус олгосугай.

 

9.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                 И.ГАНБАТ

 

                                  ШҮҮГЧИД                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                                                                    Г.БУЯННЭМЭХ

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.