Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-09
Дугаар 394
Хэргийн индекс 018/2013/0394/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Ийшээгийн Ганбат
Шүүгдэгч Чамбайн Эрдэнэжаргал
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч О.Сарангэрэл,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Их авга овгийн Чамбайн Эрдэнэжаргал нь зэвсгийг бусдын амь биед аюултайгаар хэрэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан давтан үйлдлээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шийтгэсүгэй.

 

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалын урьдчилан цагдан хоригдсон  69 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. . Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг CD-ий бүхий камерын бичилгүүдийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “Red Mod Goliath” гэсэн бичигтэй KO63728915 дугаартай хар өнгийн 9мм хийн гар бууг Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтэст шилжүүлж, 7 ширхэг сумны хонгиог устгаж, яагаан өнгийн судалтай, цагаан өнгийн срочикон цамц 1 ширхэг, бор өнгийн брюкэн өмд 1 ширхэг, бор өнгийн элгэн гутал 1 хос, цагаан цэнхэр өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн даавуун оймс 1 хос, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, ногоон өнгийн юүдэнтэй хагас богино энгэр цээжин хэсэгтээ хагас цахилгаантай цувны материалаар хийсэн куртик 1 ширхэг, саарал өнгөтэй төмөр оосортой, ар талдаа SEIKO 170085 гэсэн бичигтэй нэг талын сэнж нь мултарсан бугуйн цаг 1 ширхэг зэргийг шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалд буцаан олгосугай.

 

6. Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013.10.15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.         Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд түүний  эдлэх хорих ялыг 2013 оны 12 сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                      И.ГАНБАТ

 

                         ШҮҮГЧИД                                                Г.БУЯННЭМЭХ

 

                                                                                Б.ЗОРИГ

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.28 109 Нийслэлийн шүүх Очирбатын Чулуунцэцэг Чамбайн Эрдэнэжаргал 147.2.