Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-02
Дугаар 46/а
Хэргийн индекс 281/2013/0044/э
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Тогтохын Алтанчимэг
Шүүгдэгч Р.Цогтсайхан, Ю.Жамсран, Б.Өлзий
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1-5, 298  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуутраг овогтой Раднаагийн Цогтсайхан, Борлууд овогтой Юнэрэнгийн Жамсран, Борлууд овогтой Бадамжүгнээгийн Өлзий нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Р.Цогтсайханыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  Ю.Жамсрангийн эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/жил 1/нэг/ сар хорих,
Шүүгдэгч Б.Өлзийгийн эд хөрөнгө хураахгүйгээр  3 /гурав/ сар 5/тав/ хоног баривчлах,   
Шүүгдэгч Р.Цогтсайханыг Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 5/тав/ хоног баривчлах,
 мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар Р.Цогтсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Р.Цогтсайханд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Өлзийд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Цогтсайхан,Ю.Жамсран нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ю.Жамсрангийн урьдчилан хоригдсон 63 хоног, Б.Өлзийгийн урьдчилан хоригдсон 40 хоног, шүүгдэгч Р.Цогтсайханы урьдчилан хоригдсон  44 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Р.Цогтсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай  
            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох шүүгдэгч Ю.Жамсрангаас 150.000 төгрөг, шүүгдэгч Б.Өлзийгөөс 460.000 төгрөг, шүүгдэгч Р.Цогтсайханаас 140.000 төгрөг, мөн 01-00 УВА улсын дугаартай Ланд крузер Прадо маркийн автомашины үнэ 10.000.000/арван сая/ төгрөгийг шүүгдэгч Р.Цогтсайханаас гаргуулж улсын орлого болгосугай. 
9. Шүүгдэгч Ю.Жамсран, Б.Өлзий, Р.Цогтсайхан нараас гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны бусад зардалгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, бариулны зүүн урд талын хэсэг нь хагарсан, хадаастай, ажлын хэсгийн урт нь 14 см, бариулны урт нь 12 см хар өнгийн иштэй, 2.500 төгрөгийн үнэ бүхий хутга нэг ширхэг, 19 см урттай, 2 см өргөн, 9.2 см урт ажлын хэсэгтэй, 9.8 см урт бариултай, бариулны зүүн талын урд хэсэг нь хагарч унасан 2.500 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн хутга нэг ширхэг, 5 м дунд зэргийн гар аргаар сүлжсэн, 3.000 төгрөгийн үнэ бүхий олс нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-д зааснаар энэ хэрэгт  01-00 УВА улсын дугаартай Ланд крузер Прадо маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Улаангом сумын 2-р баг “Арсайн цагаан худаг” гэх газарт оршин суух Загиржавын Баярсайханд буцаан олгож,
             Шүүгдэгч Б.Өлзийгийн 5 тооны нас гүйцсэн эх хонь буюу нийт 550.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол,
             Шүүгдэгч Ю.Жамсрангийн 200.000 төгрөгийн үнэ бүхий Сони маркийн 21 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол,
            Шүүгдэгч Р.Цогтсайханы өмчлөлөөс 21 инчийн “Монел” маркийн 170.000 төгрөгийн үнэ  бүхий зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуултал хэвээр үлдээсүгэй.
             12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,68 дугаар зүйлийн 68.6, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Өлзийд өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих,, Ю.Жамсранд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Р.Цогтсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 


                    
                    
                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Т.АЛТАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.