Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-14
Дугаар 126
Хэргийн индекс 272/2013/0113/Э
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Алгаагийн Мөнхзул
Шүүгдэгч Эрдэнэхуяг.Б
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Сонинмөнх.Ц
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1-1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хотгойд овогт Баасанжавын Эрдэнэхуягийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж иргэн Д.Энхцэцэгт 8.347.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Баасанжавын Эрдэнэхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Эрдэнэхуягт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт ялтан Б.Эрдэнэхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.Энхцэцэгт 3.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Б.Эрдэнэхуягийн нэр хөрөнгөнөөс 5.347.000 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Орчлонгийн 80 дугаар байр 17 тоотод оршин суух хохирогч Д.Энхцэцэгт олгосугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Эрдэнэхуягт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Эрдэнэхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.