Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-07
Дугаар 119
Хэргийн индекс 272/2013/0108/Э
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Алгаагийн Мөнхзул
Шүүгдэгч Жигмэддорж.Д
Зүйл хэсэг 126.2.4. - насанд хүрээгүй хүнийг;
Улсын яллагч Амарзаяа.М
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Сартуул овогт Дашдоржийн Жигмэддоржийг насанд хүрээгүй иргэн Д.Жавзандуламыг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар Д.Жигмэддоржийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

 

           3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Жигмэддоржид оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн дотуур өмдийг устгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Д.Жигмэддоржийн нэр хөрөнгөнөөс 352.500 төгрөг гаргуулан Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр баг Яргайтын 6-6 тоотод оршин суух Дэмбээгийн Жавзандуламд олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 133.500 төгрөгийн нэхэмжэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Жигмэддоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Жигмэддоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                        Б.ЦОЛМОН

 

               Ц.ОТГОНЖАРГАЛ

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.