Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-07
Дугаар 120
Хэргийн индекс 272/2013/0104/Э
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Алгаагийн Мөнхзул
Шүүгдэгч Нурилаш.М
Зүйл хэсэг 148.3. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Сонинмөнх.Ц
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Төв айтгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Нурилашийн “хохирогч Ө.Буянхишигээс 8.700.000 төгрөг, Ө.Отгонжаргалаас 4.000.000 төгрөг” залилан мэхэлж авсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Нурилашийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг  болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3.Шүүгдэгч Маматайн Нурилашийг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар М.Нурилашийн эд хөрөнгийг хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Нурилашид оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг дурьдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан М.Нурилашийн нэр хөрөнгөнөөс хохирогч Л.Тулгад 3.550.000 төгрөг, хохирогч У.Нямжавд 2.500.000 төгрөг, хохирогч Ө.Буянхишигт 1.000.000 төгрөгийг гаргуулан тус тус олгож, хохирогч Ж.Хандмаад төлөх төлбөргүй, Ө.Буянхишиг, Ө.Отгонжаргал нар нь учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүйг дурьдаж, ялтан М.Нурилашийн Е1150867 дугаартай гадаад паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  М.Нурилашийг 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс цагдан хорьж энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан М.Нурилашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

          

     

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                     ШҮҮГЧИД                                Б.ЦОЛМОН

 

          Ц.ОТГОНЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.