Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-12
Дугаар 1/102
Хэргийн индекс 231/2013/0102/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Мягмарсүрэнгийн Мандахбаяр
Шүүгдэгч С.Ганхуяг
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Б.Энхмэнд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Саранхүүгийн Ганхуягийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Шүүгдэгч Боржигон овгийн Саранхүүгийн Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар  зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар нэг жил арав хоногийн   хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт  заасныг баримтлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан нэг жил арав хоногийн хугацаагаар хорих  ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.    

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Ганхуягийн цагдан хоригдсон 95 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягаас 417.610 төгрөг гаргуулж хохирогч Л.Барсболдод олгосугай.

 6. Хохирогч Л.Барсболд нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ганхуягийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.        

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.