Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-06
Дугаар 1/101
Хэргийн индекс 231/2013/0110/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Мягмарсүрэнгийн Мандахбаяр
Шүүгдэгч М.Нэргүй, Л.Мөнхбаатар,
Зүйл хэсэг 148.2. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Э.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мишигдоржийн Нэргүйг давтан үйлдлээр бусдын 11.485.000 төгрөгийг, Л.Мөнхбаатартай бүлэглэн бусдын 10.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, шүүгдэгч Сартуул овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаатарыг М.Нэргүйтэй бүлэглэж бусдын 10.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч М.Нэргүйг хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Мөнхбаатарыг хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нэргүйд оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Мөнхбаатарт оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Нэргүй, Л.Мөнхбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нэргүйгээс 13.645.000  төгрөгийг гаргуулж 9.645.000 төгрөгийг хохирогч Самдангийн Энхтуяад, 4.000.000 төгрөгийг хохирогч Батсайханы Ундралд, шүүгдэгч Л.Мөнхбаатараас 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч  Батсайханы Ундралд тус тус олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч М.Нэргүйн эзэмшлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг халуун усны хажууд байрлах V-101800001670 улсын бүртгэлийн дугаартай 56м2 40.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий дэлгүүрийн зориулалттай барилга битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргагдаж ирсэн 0391295 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг уг хэргийг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Нэргүй, Л.Мөнхбаатар нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Нэргүй, Л.Мөнхбаатар нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.