Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-01
Дугаар 1/100
Хэргийн индекс 231/2013/0090/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа
Шүүгдэгч Б.Чимэдсэрчин
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Э.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,   294-298 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шарнууд овгийн Баасангийн Балжинням, Боржигон овгийн Бундхоролын Чимэдсэрчин нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Балжиннямын засрал хүмүүжилд хяналт тавихыг эх Ж.Нямсүрэнд даалгаж, Өвөрхангай аймгийн хүүхдийн хууль зүйн хороог хүмүүжүүлэгчээр томилсугай.

 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чимэдсэрчингийн эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чимэдсэрчинд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилан эдлүүлсүгэй. 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Балжиннямын цагдан хоригдсон 13 хоног, Б.Чимэдсэрчингийн цагдан хоригдсон 91 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303  дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Б.Балжиннямд бусдын батлан даалтанд өгөх, Б.Чимэдсэрчинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.