Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-01
Дугаар 1/99
Хэргийн индекс 231/2013/0112/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Хумбаагийн Отгонжаргал
Шүүгдэгч Ц.Ганзориг
Зүйл хэсэг 091.2.13 - нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алах
153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
Улсын яллагч Л.Лхааганжав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 284, 286, 294-298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:                                                                                   

1.    Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т

зааснаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.13, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

         2. Тайж овгийн Цэрэнчимэдийн Ганзоригийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Ц.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

      4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар

Ц.Ганзоригт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилан эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар /195 толгой мал/ битүүмжилсэн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

      6. Шүүгдэгч Ц.Ганзориг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн 72-16 ӨВА улсын дугаартай kia bongo маркийн автомашиныг хууль ёсны эзэмшигч Ц.Ганзоригт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хохирогчид хохиролд 320 000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

 7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар

шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ганзоригт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр

зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Ганзоригт авсан цадан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.