Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-01
Дугаар 1/98
Хэргийн индекс 231/2013/0098/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Мягмарсүрэнгийн Мандахбаяр
Шүүгдэгч Р.Сугар
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч П.Болормаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

 1. Пунцаг овгийн Рэнчингийн Сугарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж 1 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Пунцаг овгийн Рэнчингийн Сугарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Р.Сугарт оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 95-48 ӨВА улсын дугаартай “Портер” маркийн автомашин болон АЯ 0392053 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0156356 дугаартай албан татвар агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг шүүгдэгч Р.Сугарт, № 885226 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагт тогтоол хүчин төгөлдөр болмогц  тус тус шилжүүлсүгэй.

 5. Шүүгдэгч Р.Сугар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай. 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Р.Сугарт оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж гурван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай. 

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Р.Сугарын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Сугарт  урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.