Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-23
Дугаар 1/96
Хэргийн индекс 231/2013/0104/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Мягмарсүрэнгийн Мандахбаяр
Шүүгдэгч Д.Чулуунцэцэг, Г.Түдэв
Зүйл хэсэг 251.2. - Эрүү шүүлт тулгах
Улсын яллагч Б.Энхмэнд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                              ТОГТООХ  НЬ:

1. Боржигон овгийн Даваацэрэнгийн Чулуунцэцэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, Боржигон овогт Ганбаатарын Түдэвийг хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Даваацэрэнгийн Чулуунцэцэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч нэг жил зургаан сарын  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Түдэвийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 /арван тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /15х140.400=2.106.000/ 2.106.000 /хоёр сая нэг зуун зургаан мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Чулуунцэцэгт оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Түдэв нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн АЯ№ 0228890 дугаартай Hyundai Accent  маркын автомашины гэрчилгээг шүүгдэгч Д.Чулуунцэцэгт, Хенсим маркын мотоциклийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч О.Даваасүрэнд,  N551671 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагт тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус  шилжүүлсүгэй.   

 6. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 89-49УНС улсын дугаартай Hyundai Accent  маркын автомашин, 02-70 ӨВЗ улсын дугаартай Хенсим маркын мотоцикль зэргийг битүүмжилсэн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол”-ыг хүчингүй болгосугай. 

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар  зүйлийн 122.1-д зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 02-70 ӨВЗ улсын дугаартай Хенсим маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч О.Даваасүрэнд олгосугай.

  8. Шүүгдэгч Д.Чулуунцэцэг, Г.Түдэв нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Чулуунцэцэгт оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

                  10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

           11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Чулуунцэцэг, Г.Түдэв нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.