Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-29
Дугаар 147
Хэргийн индекс 131/2013/0147/Э
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Батмөнхийн Болор-Эрдэнэ
Шүүгдэгч Сүхдоржийн Анхтулга
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Х.Ундрах-Оргил
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Доржсамбуугийнхан овогт Сүхдоржийн Анхтулгыг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                                  2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар С.Анхтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь     /1/ жилийн хугацаагаар хасч,   нэг /1/ жилийн  хугацаагаар  хорих ялаар  шийтгэсүгэй.                                                                                                                                     3.Эрүүгийн хуулийн  52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  С. Анхтулгад оногдуулсан     нэг  жилийн   хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.                                                                                                                                                 4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар С.Анхтулгад оногдуулсан    нэг  жилийн  хугацаагаар  хорих   ялыг  тэнсэж, хянан харгалзах хугацааг   нэг жилээр  тогтоосугай.                                                                                                    5. Эрүүгийн хуулийн  61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар С.Анхтулгад  оногдуулсан    нэг жилийн   хугацаагаар хорих   ялыг  тэнсэж, хянан харгалзсан  нэг жилийн хугацаанд  түүний засрал хүмүүжилд нь  хяналт тавьж ажиллахыг  Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт  даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар С.Анхтулгад оногдуулсан 01 жилийн хугацаагаар тээврийн   хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг энэ шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс  эхлэн тоолсугай.

7.С.Анхтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 654178 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8.С.Анхтулга нь  цагдан хоригдоогүй , төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Алтанзул нь гэмт хэргийн улмаас  учирсан  цаашид гарах гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.                                                                          9.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл   энэ тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                                                                                 10.Давж заалдах  гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  С.Анхтулгад урьд авсан   батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

                    



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.