Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-19
Дугаар 24
Хэргийн индекс 201/2012/0079/Э
Шүүх Дундговь аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Цэрэндоржийн Жамбалсүрэн
Шүүгдэгч Д.Дэлгэрбат М.Цолмонбаяр Б.Энхсайхан Л.Идэрмөнх
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч В.Төгсбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1,  283,  284, 285, 286,

290, 291.1,  294, 295, 296, 297, 298, 299, 301, 303, 304 дүгээр зүйлүүдэд

заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын газраас  Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт Лэгшидийн Идэрмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

          2.Шүүгдэгч Зуут овогт Дондогийн Дэлгэрбат, Хорхой овогт Буянтогтохын Энхсайхан, До овогт Мишигдолгорын Цолмонбаяр нарыг бүлэглэн, догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахьхэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрбатад 3 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Энхсайханд 3 жил 1 сарын хугацаагаар,  М.Цолмонбаяр 3 жил 2 сарын сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрбат, Б.Энхсайхан, М.Цолмонбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Дэлгэрбатын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

         5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрэгтэй хүний цамц, жинсэн өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

         6.Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан Б.Доржсүрэн, Ш.Хонгорзул нарын 9416660 төгрөгийн нэхэмжлэлээс 8253200 төгрөгөнд холбогдох хэсгийг, М.Саранчимэгийн 1400000 төгрөгийн нэхэмжлэлээс 1022727 төгрөгтэй холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

         7.Шүүгдэгч нараас хохирогч Б.Доржсүрэн, Ш.Хонгорзул нарын хохиролд 1163460 төгрөгийг, хохирогч М.Саранчимэгийн хохирол 140400 төгрөгийг, Бөхт худалдаа ХХК-ийн хохиролд 25000 төгрөг, Нэгдсэн эмнэлгийн төлбөрт 798700 төгрөгийг ирүүлсэнийг хүлээлгэн өгсөн болохыг дурдсугай.

         8.Шүүгдэгч нар нь хохирогч Ш.Хонгорзул, Б.Доржсүрэн нарын хохиролд 1163460 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

         9.Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Д.Дэлгэрбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих,  Б.Энхсайхан, М.Цолмонбаяр нарт урьд авсан гадагш явахгүй байх баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих арга хэмжээ болгон өөрчилж, Л.Идэрмөнхөд урьд авсан гадагш явахгүй байх баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

        10.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд цагаатгасан үндэслэлээр, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ЖАМБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.