Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-02
Дугаар 48
Хэргийн индекс 201/2013/0046/Э
Шүүх Дундговь аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхбаатарын Сэржмядаг
Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл Т.Нямхүү Г.Ганбилэг
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч В.Төгсбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн   283,  285, 286, 288, 290  дүгээр зүйлийн  290.3, 291, 297- 299, 301 дүгээр зүйлийн 301.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл, Т.Нямхүү нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Ханцуйт овогт Батдоржийн Түмэндэмбэрэлийг олон тооны мал хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан, Таш овогт Төөрүүлийн Нямхүү, Сартуул овогт Гончигбалын Ганбилэг нарыг олон тооны мал бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Түмэндэмбэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ял, Т.Нямхүү, Г.Ганбилэг нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.

4. Б.Түмэндэмбэрэлд оногдуулсан 6 /зургаан/  сар баривчлах ялыг эдүүлэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6, 52.10-т зааснаар шүүгдэгч Т.Нямхүүд оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Г.Ганбилэгт оногдуулсан 4 /дөрөв/  жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Түмэндэмбэрэлийн цагдан хоригдсон 164 хоног, Т.Нямхүүгийн цагдан хоригдсон 100 хоног, Г.Ганбилэгийн цагдан хоригдсон 76 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Нямхүү, Г.Ганбилэг нараас 8550000 /найман сая таван зуун тавин мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Говь-Сүмбэр аймгийн Баянтал сумын 1-р багийн иргэн Э.Янжмаад олгосугай.

8.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 120700 / нэг зуун хорин мянга долоон зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  цагаан өнгийн НАА-79-40 улсын дугаартай Портер, ногоон өнгийн 44-51 ГСА улсын дугаартай  Киа Бонго маркийн машинуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож Портер маркийн машин нь Говь-Сүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байгаа болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол биелэгдэж дуустал Б.Түмэндэмбэрэл, Т.Нямхүү нарын өмчлөлийн 40 мкв байшинг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар үхрийн код бүхий зүүлт 2 ширхэгийг устгасугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан хэргийн 340-355 дугаар хуудсанд байгаа баримтыг нотлох баримтаас хассугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгч нараас Дундговь аймагт ирж очсон замын зардал 503180 /таван зуун гурван мянга нэг зуун наян / төгрөгийг гаргуулж, хохирогч Говь-Сүмбэр аймгийн Баянтал сумын 1-р багийн  иргэн Э.Янжмаад олгосугай.

14. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

15.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                          С.СЭРЖМЯДАГ

                                        ШҮҮГЧИД                                            Ц.ЖАМБАЛСҮРЭН

                                                                                                           Д.УРАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.