Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-02
Дугаар 45
Хэргийн индекс 201/2013/0042/Э
Шүүх Дундговь аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхбаатарын Сэржмядаг
Шүүгдэгч Э.Аззаяа
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Баянмөнх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 299, 301 дүгээр зүйлийн 301.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Хариад овогт Энхтайваны Аззаяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Э.Аззаяад 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.1-д зааснаар Э.Аззаяад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорх ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д зааснаар Э.Аззаяагийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5. Шүүгдэгч Э.Аззаяа нь эмчилгээ, тээврийн зардалд 625600 төгрөг төлсөн ба хохирогч гомдолгүй гэснийг дурьдсугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч Б.Мягмарсүрэн нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлаа нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн архины хагархай шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Аззаяад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                           С.СЭРЖМЯДАГ

             ШҮҮГЧИД                         Ц.ЖАМБАЛСҮРЭН

                                             Д.УРАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.