Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-06-24
Дугаар 60
Хэргийн индекс 141/2013/0054/э
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Шүүгдэгч Ш.Хүнийбаатар
Зүйл хэсэг 138.2. - Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих
Улсын яллагч Ц.Сувдаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

. Аймгийн прокурорын газраас Ш.Хүнийбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 болгон хөнгөрүүлэн  зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Шаравнямбуугийн Хүнийбаатарыг хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар шүүгдэгч Ш.Хүнийбаатарыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Хүнийбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч "Айрон хорс" ХХК-иас 3513240 /гурван сая таван зуун арван гурван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн 12 дугаар багийн 16-73 тоотод оршин суух Амарсайханы Баярмагнайд олгож нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Баярмагнай, Ц.Даваадорж нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 55000000 /тавин таван сая/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, ялтан Ш.Хүнийбаатарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

         

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.25 443 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ш.Хүнийбаатар 138.2.