Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-06-04
Дугаар 17
Хэргийн индекс 212/2013/0030/э
Шүүх Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Жамбалын Отгонхишиг
Шүүгдэгч Э.Амартүвшин
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Н.Бат-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Шүүгдэгч Боржигид овогт Эрдэнэбилэгийн Амартүвшинг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Э.Амартүвшинд 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Амартүвшинд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч Э.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Хохирогч Б.Наранхүү, Д.Цэрмаа, Ц.Батхишиг нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.    

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Э.Амартүвшинд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 /гурав/ жилээр тогтоож, ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Амартүвшинд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.