Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-01
Дугаар 65
Хэргийн индекс 201/2013/0061/Э
Шүүх Дундговь аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхбаатарын Сэржмядаг
Шүүгдэгч О.Мөнхбат
Зүйл хэсэг 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Баянмөнх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  285, 286, 288, 290  дүгээр зүйлийн  290.3, 297- 299, 301 дүгээр зүйлийн  301.1-д тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Мөнхбатад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Шувуутай овогт Оюунчимэгийн Мөнхбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар О.Мөнхбатад 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10-д зааснаар О.Мөнхбатад оногдуулсан 3  жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч О.Мөнхбат нь цагдан хоригдоогүй, хураалгаж, битүүмжлүүлсэн эд зүйлгүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ

 

                                         ШҮҮГЧИД                                  Ц.ЖАМБАЛСҮРЭН

 

                                            Г.МӨНХБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.20 27 Дундговь аймгийн шүүх Шагдаргомбын Төмөрбаатар О.Мөнхбат 096.2.1
2013.11.20 27 Дундговь аймгийн шүүх Шагдаргомбын Төмөрбаатар О.Мөнхбат 096.2.1
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.18 523 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг О.Мөнхбат 096.2.1