Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-03-11
Дугаар 0032
Хэргийн индекс 221/2013/0032/э
Шүүх Орхон аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Бат-Очирын Бямбасүрэн
Шүүгдэгч Б.Бат-Амгалан
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Баатархүү овогтой Бат-Амгаланг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Баатархүү овогтой Бат-Амгаланг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгаланд  оногдуулсан 6 жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан  шүүгдэгч Б.Бат-Амгалангийн цагдан хоригдсон 236 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн хуванцар иштэй хутга, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн урд талдаа шар хөндлөн судалтай дотоож, цагаан футболка, цэнхэр футболка, хар өнгийн куртик, ягаан цамц, улаан өнгийн ногоон үдээстэй пүүз 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг шүүгчийн туслах Ц.Лхамсүрэнд даалгасугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Бат-Амгалангаас 2.309.687 төгрөг гаргуулан хохирогч С.Пүрэвбаатарт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний үндсэн дээр иргэний журмаар жич нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бат-Амгаланд  авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

9.  Шийтгэх  тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.04 0032 Орхон аймгийн шүүх Ядамсүрэнгийн Туул Б.Бат-Амгалан 096.1.