Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-03
Дугаар 94
Хэргийн индекс 141/2013/0033/э
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэн Дарьсүрэн
Шүүгдэгч Т.Эрдэнэсүрэн, А.Оюунцэцэг
Зүйл хэсэг 106.2. - Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх
Улсын яллагч Ж.Нарантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Булиа овогт Авирын Оюунцэцэг, Хайтил овогт Түвдийн Эрдэнэсүрэн, нарыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүгдэгч А.Оюунцэцэг, Т.Эрдэнэсүрэн нарын эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус бүр нэг жилийн хугацаагаар хасч шүүгдэгч Т.Эрдэнэсүрэнг нэг жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Оюунцэцэгийг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Эрдэнэсүрэн, А.Оюунцэцэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч Д.Тамир нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдаж, хохирогч Г.Сайханцэцэг нь сэтгэл санааны  5000000 төгрөгийн хохирол учирсан гэдгээ үндэслэл бүхий баримтаар нотолж хохирлын тооцоогоо мөнгөн илэрхийлэлээр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч нарын эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Т.Эрдэнэсүрэн, А.Оюунцэцэг нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.22 40 Булган аймгийн шүүх Маруушийн Хүрэлбаатар Т.Эрдэнэсүрэн, А.Оюунцэцэг 106.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.04 504 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Т.Эрдэнэсүрэн, А.Оюунцэцэг 106.2.