Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-12
Дугаар 146
Хэргийн индекс 311/2013/0125/Э/
Шүүх Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Дашдэлэгийн Ганзориг
Шүүгдэгч Б.Батсайхан, Д.Мөнхсайхан нар
Зүйл хэсэг 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Отгонтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

       ТОГТООХ НЬ:

  1. Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
  2. Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  3. Шүүгдэгч Олгонууд овогтой Буяннэмэхийн Батсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4. Шүүгдэгч Б.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар5 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ялааршийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д заасныг журамлан шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Батсайханы цагдан хоригдсон 202 /хоёр зуун хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Мөнхсайхан нь 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
  7. Шүүгдэгч Д.Мөнхсайхан нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Батсайханаас 82.800 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Тогост олгож, түүний сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  9. Хохирогч Ш.Тогос нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Батсайханы ял эдлэх хугацааг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батсайханд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  11. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл Б.Батсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.Мөнхсайханд авсан батлан даалтад өгсөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.16 31 Дархан-Уул аймгийн шүүх Бодьгэрэлийн Бямбасүрэн Эмчийнхэн овогт Пүрэвийн Ганбат, Баяд овогт Самбуугийн Энхболд 138.2.
2013.10.16 32 Дархан-Уул аймгийн шүүх Цэдэн-Ишийн Туяа Ìîíãîë îâîãò Àþóøèéí Äàðõàíáààòàð. 091.2.15
2013.10.23 33 Дархан-Уул аймгийн шүүх Цэдэн-Ишийн Туяа Боржигон овгийн Цэвээнравдангийн Шинэцэцэг. 145.2.
2013.10.23 34 Дархан-Уул аймгийн шүүх Бодьгэрэлийн Бямбасүрэн Áîðæèãîí îâîãò Ñàíãàðàã÷ààãèéí Îòãîíáàÿð, Âàíãèéí òîðãóóä îâîãò Øèëäýýãèéí Ýðäýíý 181.2.5.
2013.10.30 35 Дархан-Уул аймгийн шүүх Бодьгэрэлийн Бямбасүрэн Àëàã àäóó îâîãò Ñàðóóëñàéõàíû Àðèóíìºíõ 215.2.
2013.10.30 36 Дархан-Уул аймгийн шүүх Бодьгэрэлийн Бямбасүрэн Áîðæèãîí îâîãò Áîðõ¿¿ãèéí Íàðàíöýöýã 096.1.
2013.11.22 37 Дархан-Уул аймгийн шүүх Цэдэн-Ишийн Туяа Манж овгийн Жамсрангийн Аюуржав 215.2.
2013.11.22 38 Дархан-Уул аймгийн шүүх Цэдэн-Ишийн Туяа Тайж овогтой, Даваажамцын Баярмандах, Хар Дээлт овогтой, Монхоогийн Болдбаатар. 215.3.
2013.11.27 39 Дархан-Уул аймгийн шүүх Бодьгэрэлийн Бямбасүрэн Боржигон овогт Чулуунбаатарын Ууганцэцэг, Баяжих овогт Дамдинрагчаагийн Төмөрхуяг, Буянгийнхэн овогт Дашдэлгэрийн Уртнасан. 269.1.
2013.12.04 40 Дархан-Уул аймгийн шүүх Цэдэн-Ишийн Туяа Харуул овогт Бат-Оргилийн Алтаншагай, Боржигон овогт Рэнцэндоржийн Сүх-Эрдэнэ, Сайруул овогтîé Чулуунбатын Батзаяа, Олхонууд овогтîé Цэдэнбалын Нандин-Эрдэнэ, Боржигон овогтîé Ууганбатын Сувд-Эрдэнэ 091.1.
2013.12.04 41 Дархан-Уул аймгийн шүүх Цэдэн-Ишийн Туяа Чонос овогт Октябрийн Баатархүү 215.3.
2013.12.11 42 Дархан-Уул аймгийн шүүх Цэдэн-Ишийн Туяа ÿíãýð îâîãò Öýíäñ¿ðýíãèéí Ñàðàí÷èìýã, Àâãà îâîãò Òàðâààãèéí Áàéãàëüìàà, Áîðæèãîí îâîãò Äýìáýðýëèéí Öýíäñ¿ðýí 148.4.
2013.12.11 43 Дархан-Уул аймгийн шүүх Бодьгэрэлийн Бямбасүрэн Òàéæ îâîãò Доржийн Баòáîëä 182.2.
2013.12.11 44 Дархан-Уул аймгийн шүүх Бодьгэрэлийн Бямбасүрэн , Булгадар овогт Бадарчийн Хандмаа. 230.2.