Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-09
Дугаар 408
Хэргийн индекс 013/2013/0458/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Я.Батхишиг
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Р.Машлай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Хонгор овогт Ядамсүрэнгийн Батхишигийг бусдыг илтэд үл хүндэтгэн  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Я.Батхишигийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Я.Батхишигт оногдуулсан 3 /гурав/  жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 

4.Ялтан Я.Батхишигт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

            5.Эрүүгийн 201301011456 дугаар хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Я.Батхишигт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Хохирогч Б.Амар-оюу нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Я.Батхишигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ             ШҮҮГЧ                                   М.НАРМАНДАХ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.07 029 Нийслэлийн шүүх Очирбатын Чулуунцэцэг Я.Батхишиг 181.2.1