Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-17
Дугаар 625
Хэргийн индекс 015/2013/0617/э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Сүрэнхүүгийн Аюушжав
Шүүгдэгч Д.Энх-Оргил
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Ц.Цэцэгмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баярбаясгалан

улсын яллагч Д.Туяана

      шүүгдэгч Ж.Алдархишиг, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор /ҮД:0205/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар             

      Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Тайж овогт Жийнаагийн Алдархишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21037782 дугаартай 015/2013/0419/Э индекстэй хэргийг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

      Монгол Улсын иргэн, 1978 оны оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 10-13 тоотод оршин суух үндсэн хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 72-05 тоотод түр оршин суух, урд нь 2009 оны 06 дүгээр 23-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 245 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ сар баривчлах ял шийтгүүлж 2009 оны 07 сарын 22-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар 27 хоногийг өршөөн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,Тайж овгийн Жийнаагийн Алдархишиг  /РД:ВЮ78040278/

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж. Алдархишиг нь давтан үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 26-67 тоотод оршин суух Д.Гарьдмагнайгийн гэрийн хаалганы эвдэж орж “acer” маркийн компьютер хулгайлан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Үерийн 62 тоотод суух  П.Долгормаагийн байшингийн цоожийг эвдэн нэвтрэн орж иж бүрэн  компьютер хулгайлан 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

-2011 оны 02-р сарын 11-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12-11 тоотод оршин суух Б.Ууганцэцэгийн байшингийн цонхоор хууль бусаар

нэвтрэн орж зургийн аппарат, монетон хослол, ээмэг, 32 инчийн зурагт, биет 100,000 төгрөг хулгайлан 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан

-2011 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-88 тоотод оршин суух иргэн П.Үнэнбатын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж булган шуба, эр, эм булган малгай, зургийн аппарат, монетон гинж  хулгайлан 1,320,000 /нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2011 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 4-04 тоотод оршин суух З.Ганбатын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 3,970,000 /гурван сая есөн зуун далан мянган/ төгрөгийн  хохирол учруулсан, нийт 7 790 000 /долоон сая долоон зуун ерэн мянган/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь  бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч П.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлсэн мэдүүлэгт:....2011 оны 03 дугаар сарынд 30-нд би 09 цагийн үед ажилдаа явсан гэрт манай охин эмээтэйгээ үлдсэн өдөр 12 цагийн үед эмээтэйгээ цуг ахындаа очихоор гэрээ охин маань цоожлоод явсан. 14 цагийн үед эргээд охин маань гэртээ ирэхэд байшингийн хаалга дэлгээтэй байхаар нь надруу утсаар залгаад хэлсэн тэгээд би гэртээ ирэхэд байшингийн хаалга эвдээд хаалга онгойлгож ороод байшингийн хойд тал ширээн дээр иж бүрэн LG маркийн иж бүрэн компьютер алга болсон байсан. Дэлгэц нь 17 инчийн хавтгай дэлгэц байсан, саарал өнгийн  компьютер үнэ нь 580,000 / таван зуун наян мянган/ төгрөгөөр үнэлж байгаа гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 11-12 хуудас/

-Эд зүйлийн үнэлгээ /1 хх-н 29 хуудас/

 

-Хохирогч Г.Гарьдмагнайн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт .....2010 оны 04-р сарын 15-ны өдөр 12-оос 16 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их нарангийн 26-67 тоотод манай гэрт хулгай орж байсан “acer” маркийн хар өнгийн иж бүрэн компьютерийг аваад явсан байсан гэсэн мэдүүлэг /1 хх-н 82-83  хуудас/

-Эд зүйлийн үнэлгээ /1 хх-н 80 хуудас/

-Хохирогч Б.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:.....2011 оны 02 дугаар сарын 11-ны 11 цагийн үед гэрээсээ охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр гарахдаа урагшаа харсан вакум хоёр цонхоо хаагаад байшингийн хаалга нууц цоожоор нь цоожлон хаалганыхаа үүдэнд нохойгоо уяад хашааны хаалга түгжээд явсан. ...хүнсний дэлгүүр орж хүнсний зүйл аваад гэртээ 13 цагийн үед ирээд гэртээ орж ирээд том өрөө рүү харахад том өрөөний цонхны хөшиг газар унасан байсан.Гэрт доторх эд зүйлээ харахад шалан дээгүүр тараасан хаясан байсан, би эд зүйлээ шалган үзэхэд өрөөний баруун хойд талд байрлах шкафан дотор байсан Самсунг маркийн джитал зургийн аппарат, монетон хослол, буюу бөгж, гинж, кулон, мөн цагирган хэлбэртэй талсттай монетон ээмэг, цэнхэр өнгийн альбомны завсар байсан 20.000 дэвсгэрт таван ширхэг, шинээр хайрцагтайгаа байсан Самсунг

маркийн 32 инчийн LCD зурагт зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би мөнгөн дэвсгэртийн сери дугаарыг мэдэхгүй байна. Сорц нь 5.85 байсан, гинж нь түгждэг хэсгийнхээ орчим нэг нэхээс нь алдагдсан байсан. Дээрх алдагдсан эд зүйлийг байшингийн том өрөөний вакум цонхны салхивчыг онгойлгоод түүгээр орж ирээд авсан шинжтэй байсан.” гэх мэдүүлэг /1хх-н 114 хуудас/

-Эд зүйлийн үнэлгээ /1хх-н 120 хуудас/

 

-Шинжээчийн дүгнэлт №79

-2011.02.11-нд СХД-ийн 23-р хороо Хангайн 12-11 тоотод хулгай орсон хэргийн газрын гарийн мөр 2 ширхэг шинжилгээнд тэнцэнэ...

-Шинжилгээнд тэнцсэн гарын мөр №2 нь Ж.Алдархишигийн зүүн гарын эрхий хуруугаар дарагдсан байна гэсэн дүгнэлт /1хх-н 121 хуудас/

 

-Хохирогч П.Үнэнбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:.....2011 оны дугаар сарын 29-ны өдөр 09 цагийн үед гэрээсээ гараад орой 23 цагийн үед гэртээ ирсэн чинь байшингийн том өрөөний цонхны салхивчаар хулгайч орж эд зүйл авсан байсан. Манай гэрийн жижиг өрөөнд байдаг цагаан өнгийн нимгэн төмөр түбүүчикнээс бор хүрэн өнгийн богино эмэгтэй хүний 46 разимерийн булган шуба, эмэгтэй хүний 58 өмсгөлтэй булган малгай, маркийг нь мэдэхгүй саарал өнгийн зургийн аппарат, монетон гинж алдагдсан  байсан.Манайх нохойтой сайн хуцдаг гэхдээ уг хулгайч ордог цонх нохой хүрхээргүй зайтай юм.Манай хашаанд манай хүүгийнх байдаг тухайн үед ирсэн  гэсэн мэдүүлэг /1 хх-н 166-167 хуудас/  

- Эд зүйлийн үнэлгээ /1 хх-н 168-169 хуудас /

 

  Шинжээчийн дүгнэлт №312  

-2011.08.30-ны өдөр, СХД 25-р хороо, Хайрхан 01-88 тоотод хулгай орсон хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гар мөр 2 ширхэг шинжилгээнд тэнцэнэ...

-Хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүд нь Папилон сан дахь Жийнаагийн Алдархишигийн баруун  гарын эрхий хуруугаар,  баруун гарын алгаар тус тус дарагдсан байна гэсэн дүгнэлт /1 хх-н 174 хуудас/

 

-Хохирогч З.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:.....2011 оны 06 дугаар сарын 14-ны өдөр өглөө 09 цагийн  гэрээсээ гараад явсан орой 23 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонхны төмөр   хаалтыг аваад хаалганы зүүн талд түшүүлээд тавьсан байсан би хаалгаа түлхүүрээр онгойлгоод ортол манай гэрийн эд зүйл алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /1 хх-н 210-214  хуудас/

-Эд зүйлийн үнэлгээ /1 хх-н 215-217 хуудас/

 

 Шинжээчийн дүгнэлт №337

-Хэргийн газраас бэхжүүлсэн 2 ш гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.Харин 5 ш гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй

-Шинжилгээнд тэнцэж байгаа 1 ш гарын мөр нь сэжигтэн А.Алдархишигийн зүүн гарын ядам хурууны хээтэй тохирч байна гэсэн дүгнэлт /2 хх-н 173-р хуудас/

- 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрын яллагдагч Ж.Алдархишигийн мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /1 хх-н 61-66 хуудас/

Шинжээчийн дүгнэлт №3057

Тайж овогтой Алдархишигийн гарын хээний дардас нь гарын мөрний нэгдсэн санд 8 удаа бүртгэгдсэн байна.

Тайж овгийн Жийнаагийн Алдархишигийн гарын хээний дардас нь гарын мөрний нэгдсэн санд 2008-010-СХД, 2011-142-СХД,2008-8587-СХД, 2011-1073-СХД,2011-025-СХД, 2008-6381-БГД гэж бүртгэгдсэн хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй шинжилгээ хийгдсэн тохирсон байна гэсэн мэдээлэл гарын мөрний санд бүртгэгдсэн байна.

Гарын мөрийн нэгдсэн санд 2013-4513-БЗД  гэж бүртгэгдсэн гарын мөр нь Тайж овогт Жийнаагийн Алдархишигийн баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна гэсэн дүгнэлт /3хх-н 1 хуудас/

 

-Яллагдагч Ж.Алдархишигийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:......Би дээр дурьдагдсан нийт 9 удаагийн үйлдэл холбогдол бүхий хулгайн гэмт хэргүүдээс “5” гэсэн дугаартай 2011.06.14-ны өдөр СХД-ийн 8-р хороо Зүүнбаянцагааны 4-4 тоот айлаас алдагдсан эд зүйлүүдийг би хулгайлж аваагүй. Харин бусад 8 удаагийн хулгайн гэмт хэргүүдийг би үйлдсэн би хүлээн зөвшөөрч байна цаг хугацаа болон алдагасан эд зүйлүүд нь яг таарч тохир байна” гэсэн мэдүүлэг  /2 хх-н 1-2 хуудас/

-Надад миний үйлдсэн илрээгүй цагдаагийн байгууллагаар шалгагдаагүй нэг хулгайн гэмт хэрэг байгаа бөгөөд би нийт энэ үйлдэлтэйгээ нийлээд 6 хулгайн гэмт хэрэг байгаа өөр ямар нэгэн үйлдсэн гэмт хэрэг байхгүй өмнөх 5 гэмт хэрэг нь илрээд цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа бөгөөд харин үлдсэн хэрэг нь илэрч шалгагдаагүй гэсэн мэдүүлэг /3хх-н 244-245 хуудас/

2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлэгийг газар дээр шалгасан тэмдэглэл /2 хх-н 247-249 тоот/

            -Шүүгдэгч Ж.Алдархишигийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /129,137, хуудас/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-7, 108, 163, 206-207, хуудас 2 дугаар хх-н 8,34,38,39, 76-77, 104-106 хуудас /

 

-21037782 дугаартай хэргийн хохирлын тооцоо /2 дугаар хх-н 202 хуудас/

үүгдэгч Ж.Алдархишигийн ял шийтгүүлсэн  шийтгэх тогтоолын хуулбарууд

1998.11.03-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоол /3хх-н 18-19 хуудас/

 

-2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоол,/1 хх-н 137-139, 142-146/ 

-Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /1 хх-н 147 хуудас/

-Ж.Алдархишигийн зан байдлын  тодорхойлолт /хх-н 148, 2 хх-н 143 хуудас/

-Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-н 149, 4хх-н 20 хуудас/

21037782 дугаартай хэргийн хохирлын тооцоо /3хх-н 51 хуудас/

 

үүгдэгч Ж.Алдархишигийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгт: ..... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Та бусдад 5 удаагийн үйлдлээр нийт 7 сая төгрөгний хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу. Тухайн үед хохирол төлөх боломж байхгүй байсан юм. 5 үйлдэл дээрээ маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, оногдуулах ялыг бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/  зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулагдаж бэхжигдсэн байх бөгөөд хохирогч нарын мэдүүлгүүд мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдсон, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд хохирогч гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон, байх тул шүүх эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Ж.Алдархишиг нь 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх нийт 5 удаагийн давтан үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан   болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр  нотлогдож байх ба  шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Алдархишиг  нь хохирогч нарт нийт 7.790 000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч П.Долгормаад 400 000 төгрөг, Д.Гарьдмагнайд 600 000 төгрөг, Б.Ууганцэцэгт 1 500 000 төгрөг, П.Үнэнбатад 1 320 000, З.Ганбатад 3 970 000 төгрөг төлөхийг эд зүйлийн үнэлгээнд тулгуурлан шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд, хохирол төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгч урд нь ял шийтгэл эдэлж байсан нь шийтгэх тогтоолуудын хуулбар, ял шалгах хуудас зэргээр тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, байгааг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг сонгож биеэр эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Алдархишигт өөрт ногдох хөрөнгө илрээгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй байгааг дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  төмрийг устгах нь зүйтэй  байна

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.02.06 116 Нийслэлийн шүүх Дарамын Мягмаржав Д.Энх-Оргил 147.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.03.28 107 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Энх-Оргил 147.2.