Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-08
Дугаар 77
Хэргийн индекс 191/2013/0077/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жамянгийн Наранбаяр
Шүүгдэгч Ж.Өлзийбаатар
Зүйл хэсэг 153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
Улсын яллагч Д.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Еншөөбү овогт Жамъянцэрэнгийн Өлзийбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Жамъянцэрэнгийн Өлзийбаатарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ж.Өлзийбаатарт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Ж.Өлзийбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ЖБ89042971 регистрийн дугаартай, Монгол Улсын иргэний үнэмлэхийн 2015 тоот лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ж.Өлзийбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Ж.Өлзийбаатар, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Ч.Болдхүү нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ж.Өлзийбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.