Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-30
Дугаар 101
Хэргийн индекс 111/2013/0100/Э/
Шүүх Архангай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Дагийшаравын Бямбасүрэн
Шүүгдэгч Д.Булганболд, Б.Нямтулга
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Боржигон овогт Булганболдын Нямтулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Нямтулгыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Даваажавын Булганболдыг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэж хулгайлахаар завдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Д.Булганболдыг эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Булганболдод оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар мөрдөн байцаагчийн 2013 оны 06 сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Хайрхан маркийн улсын дугааргүй мотоциклыг шүүгдэгч Б.Нямтулгад, 5 эм хонь, 5 эм ямаа, 5 эр хонь, 5 эр ямааг шүүгдэгч Д.Булганболдод тус тус эгүүлэн олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ба шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Шүүгдэгч Б.Нямтулгад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Булганболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.08.19 101 Архангай аймгийн шүүх Түндэвийн Даваасүрэн Д.Булганболд, Б.Нямтулга 145.2.