Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-21
Дугаар 76
Хэргийн индекс 111/2013/0070/э
Шүүх Архангай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Доржийн Байгалмаа
Шүүгдэгч Саваандоржийн Алтангэрэл, Батбаярын Ганбаатар
Зүйл хэсэг 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Боржгон овгийн Саваандоржийн Алтангэрэл, Орос овгийн Батбаярын Ганбаатар нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар Боржгон овгийн Саваандоржийн Алтангэрэлийг  01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,  Орос овгийн Батбаярын Ганбаатарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Алтангэрэлд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг, Б.Ганбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2,5 метрийн урттай, 24 ширхэг,  2.906 м3 мод, 92-58 АРА улсын дугаартай Вонго маркийн тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2012 оны 11 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар 2,5 метрийн урттай, 24 ширхэг,  2.906 м3 мод болон 1000000 төгрөгийн үнэтэй, 92-58 АРА улсын дугаартай Вонго маркийн тээврийн хэрэгслийг  хурааж, улсын орлого болгосугай .

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 01 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар устгасугай.

 

6. Шүүгдэгч С.Алтангэрэл, Б.Ганбаатар нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.Алтангэрэлд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Б.Ганбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Алтангэрэл,  Б.Ганбаатар нарт  авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.11 76 Архангай аймгийн шүүх Очирбатын Чулуунцэцэг Саваандоржийн Алтангэрэл, Батбаярын Ганбаатар 211.1.