Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-08
Дугаар 93
Хэргийн индекс 111/2013/0073/э
Шүүх Архангай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Доржийн Байгалмаа
Шүүгдэгч Баттөмөрийн Батбаатар
Зүйл хэсэг 215.4. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Хэргис овгийн Баттөмөрийн Батбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж 3 хүний амь насыг хохироосон, нэг хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар Хэргис овгийн Баттөмөрийн Батбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

                                              

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батбаатарт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Батбаатарын цагдан хоригдсон 07 /долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар мөрдөн байцаагчийн 2012 оны 10 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг Б.Батбаатарт эргүүлэн олгосугай.  

 

6. Шүүгдэгч Б.Батбаатар нь хохирогч нарт төлөх төлбөргүйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн жолооны үнэмлэх болон бусад бичиг баримт шүүхэд ирээгүйг, шинжээч Б.Батзориг байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.01.25 93 Архангай аймгийн шүүх Данзангийн Эрдэнэбилэг Баттөмөрийн Батбаатар 215.4.