Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-22
Дугаар 292
Хэргийн индекс 017/2013/0307/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Сэлэнгийн Батгэрэл
Шүүгдэгч Баянбатын Балжинням, Дэрмидийн Төмөрчөдөр, Саяннямбуугийн Энхтайван нар
Зүйл хэсэг 181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Г.Мижиддорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Шарав овгийн Баянбатын Балжинням, Ножийнхон овгийн Дэрмидийн Төмөрчөдөр, Зургаан чаргай овгийн Саяннямбуугийн Энхтайван нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Балжиннямд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар, Д.Төмөрчөдөрт 3 /гурав/ жил 1 /нэг/ сар, С.Энхтайванд 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Балжинням, Д.Төмөрчөдөр, С.Энхтайван нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Б.Балжинням, Д.Төмөрчөдөр, С.Энхтайван нар цагдан хоригдсон хоноггүй, Хохирогч Т.Мөнхцэцэгт хохиролд 900.000 /есөн зуун мянга/ төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Балжинням, Д.Төмөрчөдөр, С.Энхтайван нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.БАТГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.03 836 Нийслэлийн шүүх Даваахүгийн Мөнхтуул Баянбатын Балжинням, Дэрмидийн Төмөрчөдөр, Саяннямбуугийн Энхтайван нар 181.2.5.