Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-26
Дугаар 0575
Хэргийн индекс 015/2013/0571/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Дорлигийн Лувсандорж
Шүүгдэгч Л.Эрдэнэбат
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Ц.Цэцэгмаа,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дайчин овогт Лүндэгийн Эрдэнэбатыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Лүндэгийн Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

        

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбатад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            

             4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбатын 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

             5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

             6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Эрдэнэбатад авсан бусдын батлан даалтад байх талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

 7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Л.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                                                                               

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЛУВСАНДОРЖ

 

                                     ШҮҮГЧИД                                                       Б.БАТБОЛОР

 

                                                                                                               Б.МӨНХЖАРГАЛ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.07 028 Нийслэлийн шүүх Очирбатын Чулуунцэцэг Л.Эрдэнэбат 181.3.
2014.01.07 028 Нийслэлийн шүүх Очирбатын Чулуунцэцэг Л.Эрдэнэбат 181.3.