Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-28
Дугаар 403
Хэргийн индекс 014/2013/0304/э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Лувсанжавын Ганзориг
Шүүгдэгч Мөнхбайгалийн Мөнхтөр
Зүйл хэсэг 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өндөр овогт Мөнхбайгалийн Мөнхтөрийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхтөрийг 7 /долоо/ жил 1 /хоног/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхтөрд оногдуулсан 7 жил 1 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхтөрийн цагдан хоригдсон 195 хоногийг хорих ял биечлэн эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугуйн дорцовыг устгаж, шүүгдэгч М.Мөнхтөр нь хохирогч Б.Энхтүвшинд 1900000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Хохирогч Б.Энхтүвшин цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхтөрд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ГАНЗОРИГ

 

                       ШҮҮГЧИД                                                        С.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                Б.САРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.19 304 Баянзүрх дүүргийн шүүх Чулуунбаатарын Отгонбаяр Батсоёл, 099.1.
2013.08.28 403 Баянзүрх дүүргийн шүүх Лувсанжавын Ганзориг Мөнхбайгалийн Мөнхтөр 096.2.1
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.24 747 Нийслэлийн шүүх Чагдаагийн Хосбаяр Мөнхбайгалийн Мөнхтөр 096.2.1
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.15 476 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Мөнхбайгалийн Мөнхтөр 096.2.1