Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-10-21
Дугаар 488
Хэргийн индекс 014/2013/0488/э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Дашдаваагийн Чулуунхүү
Шүүгдэгч Эрдэнэцог;
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Н.Оюунцэцэг,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Данзан овогт Төмөрийн Эрдэнэцог нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэцогод 3жил 01 сар хорих ялшийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэцогод оногдуулсан 3 жил 01 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Эрдэнэцог 120 хоног цагдан хоригдсоныг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Эрдэнэцог хохирогч Р.Эрдэнэ-Оргилд 1.600.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэцогоос 1.067.760 төгрөг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол 5А байр 37 тоотод оршин суух Р.Эрдэнэ-Оргилд олгосугай.

7. Хохирогч Р.Эрдэнэ-Оргил нь цалин орлогоо нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар Т.Эрдэнэцогоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эрдэнэцогод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

                

 

                  ДАРГАЛАГЧ                                     Д.ЧУЛУУНХҮҮ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.03 835 Нийслэлийн шүүх Даваахүгийн Мөнхтуул Эрдэнэцог; 181.2.1