Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-23
Дугаар 99
Хэргийн индекс 141/2013/0100/э
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар
Зүйл хэсэг 091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах
Улсын яллагч Г.Эрдэнэбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.  Аймгийн прокурорын газраас Баасанжавын Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Усчин овогт Баасанжавын Эрдэнэбаатарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис, хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6.-д зааснаар Б.Эрдэнэбаатарт оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг ял эдлэх хугацаанд нь  оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь хохиролд 5186550 /таван сая нэг зуун наян зургаан мянга таван зуун тавь/ төгрөг төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.       

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, 188.1.2-т заасныг тус тус баримтлан 2003 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Одхүүгийн Бямба-Эрдэнэ, 2007 оны  4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Эрдэнэбаатарын Отгон-Эрдэнэ, 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Эрдэнэбаатарын Отгонсарнай нарыг харгалзан дэмжүүлэхээр Гөрөөчин овогт Баасангийн Мандахыг тогтоож, шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын эд хөрөнгийг хамгаалуулахаар Усчин овогт Лхагвын Цолмон, Баасанжавын Очир-Эрдэнэ нарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан болон шар өнгийн 2 ширхэг жижиг товч, сүлжсэн суран жирэм, хөх өнгийн жинсэн өмд, хөх өнгийн хар канттай цамц, цагаан шар өнгийн цоохор даавуу, хар өнгийн ханцуйтай цамц, ягаан өнгийн дотоож тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

           9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

          10. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас  хойш 14  хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурьдсугай.

          11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.03 44 Булган аймгийн шүүх Сандагийн Цэцэгмаа Б.Эрдэнэбаатар 091.2.15