Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-06-14
Дугаар 31
Хэргийн индекс 291/2013/0026/э
Шүүх Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Тумагийн Цэцэгмаа
Шүүгдэгч М.Тилеубек, А.Бейлхан
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Цэцэгмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Уйгар турпан овогт Амаржаны Бейлханыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэн хулгайлах, шүүгдэгч Харахас назар овогт Муханы Тилеубекийг бусдын эд хөрөнгийн бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Уйгар турпан овогт Амаржаны Бейлханыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Харахас назар овогт Муханы Тилеубекийг  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч  А.Бейлханд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Тилеубекэд оногдуулсан 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих  ангид тус тус  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Бейлханы цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Тилеубек нь 14 цагдан хоригдсон болохыг дурьдсугай.  .

 

5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч  А.Бейлханаас гэмт хэрэг үйлдэж бусдад зарсан үхрийн үнэ 400000 төгрөгийг   гаргуулан улсын орлого болгосугай. 

 

6 Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн  баримтаар  хураагдсан  шүүгдэгч А.Бейлханы  бор өнгийн түрийгүй  гутлыг буцаан өгөх, морины толгой, арьс   тус бүр нэг ширхэгийг   Ховд аймгийн Жаргалант сумын хогийн нэгдсэн цэгт булж  устгасугай.

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч  М.Тилеубекэд оногдуулсан  2 жил 1 хоногийн  хугацаагаар хорих тэнсэж,  1 жилийн  хугацаагаар,   хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэнгдсэн ялтан нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг  ялтан М.Тилеубекэд  тайлбарласугай.

9.Шүүгдэгч М.Тилеубек,А.Бейлхан нарын 201321000031 дугаартай эрүүгийн  хэрэгт  А.Бейлханд холбогдох 201321000108 дугаартай  эрүүгийн хэргийг шүүхийн шатанд  2013 оны 06 сарын 11- ний өдрийн 30 тоот шүүгчийн захирамжаар хэргийг нэгтгэсэн болохыг  дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүгдэгч,   хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ,   улсын яллагч тогтоолыг  эс зөвшөөрвөл, мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Ховд аймгийн шүүхэд   давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг  дурьдсугай.

 

11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бейлханд цагдан хорих,  М.Тилеубекэд  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  тус тус хэвээр   үргэлжлүүлсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.