Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-22
Дугаар 32
Хэргийн индекс 151/2013/0102/э
Шүүх Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Амарын Нарантуяа
Шүүгдэгч Ж.Түмэнжаргал нар
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Р.Батбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Шүүгдэгч Нянцан овогт Жамбалын Түмэнжаргал, Нянцан овогт Түмэнжаргалын Будлхаа нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргалын эд хөрөнгийг хураалгүйгээр, 02 жил 06 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Т.Будлхаагийн эд хөрөнгийг хураалгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлйин 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргалд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг, шүүгдэгч Ж.Будлхаад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Түмэнжаргалын эзэмшлийн Супер мустанг маркийн аралын АК002321, моторын А9000996 дугаартай хар өнгийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үзүүр хэсэгтээ  Э  үсгэн хэлбэртэй ишнийх нь төгсгөл хэсэгт суран уяатай малын тамгыг хохирогч Б.Дөвцөлд олгох, тэмээний ширний 2 ш тасархайг устгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргал, Т.Будлхаа нараас 6 000 000 төгрөг гаргуулж  хохирогч Б.Дөвцөлд олгох, шүүгдэгч нар нь  хохирогч Ч.Баярбаатарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Г.Ганбаатар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
8.Хохирогч Б.Дөвцөл нь тэмээ хайсан зардал,  ноосны үнэ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
9.  Ялтан Ж.Түмэнжаргал, Т.Будлхаа нарт авсан  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10.Ялтан нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Түмэнжаргалын ДК68052512 регистрийн дугаартай иргэний хуучин үнэмлэх,1918 дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлэх, ялтан нараас нэхэмжилсэн байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг  дурьдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар ялтан нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид  шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч Г.Ганбаатар нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгээр гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тус тус дурьдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах  гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  ялтан Ж.Түмэнжаргал,Т.Будлхаа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.НАРАНТУЯА



















Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.11 345 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ж.Түмэнжаргал нар 145.2.