Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-10
Дугаар 413
Хэргийн индекс 014/2013/0413/э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Төрбатын Шинэбаяр
Шүүгдэгч Намхайнямбуу,
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                        

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3,  297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хатигид овогтАмгаланбатын Намхайнямбууг агуулах саванд нэвтэрч бусдын эд хєрєнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар А.Намхайнямбуугаас эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/хоног баривчлах ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1дэх хэсэгт зааснаар А.Намхайнямбууд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, А.Намхайнямбуу нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Намхайнямбуугийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс 2.842.130 /хоёр сая найман зуун дөчин хоёр мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гансэлэмд олгосугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба А.Намхайнямбууд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж баривчлах ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           7. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Намхайнямбууд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.