Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-06-24
Дугаар 54
Хэргийн индекс 191/2013/0054/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Т.Отгонбат
Зүйл хэсэг 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Өзөөн хамниган овогт Төмөрийн Отгонбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

2. Шүүгдэгч Төмөрийн Отгонбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар  7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Т.Отгонбатад оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан  Т.Отгонбатын 2013 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 155 /нэг зуун тавин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Энэ  хэрэгт  эд  хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.Отгонбатын Монгол Улсын иргэний ЖЭ79122473 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Л.Мөнхчулууны өмсөж явсан хар өнгийн хиймэл арьсан хүрэм 1 ширхэг, ногоон алаг өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн урт ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг устгаж, хар өнгийн урт түрийтэй хос гутлыг  хохирогч Л.Мөнхчулуунд буцаан олгосугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан Т.Отгонбатаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нийт 304000 төгрөгийг гаргуулан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 28 дугаар байрны 58 тоотод оршин суух, хохирогч Лхагвын Мөнхчулуунд /РД:ЖЯ87091950/ олгосугай.  

8. Хохирогч Л.Мөнхчулуун нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг ялтан Т.Отгонбатаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Отгонбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх ялыг 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Т.Отгонбат, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Л.Мөнхчулуун нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Т.Отгонбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.08.22 46 Дорнод аймгийн шүүх Лхүндэвийн Наранбаяр Т.Отгонбат 096.2.1
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.30 451 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Т.Отгонбат 096.2.1