Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-17
Дугаар 63
Хэргийн индекс 191/2013/0063/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жамянгийн Наранбаяр
Шүүгдэгч Г.Энхбат
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Т.Батжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.  Шүүгдэгч Далан Дагнагад овогт Ганганцэцэгийн Энхбатыг бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар шүүгдэгч Ганганцэцэгийн Энхбатыг 20 /хорь/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Г.Энхбатад оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Г.Энхбатын 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 358 /гурван зуун тавин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЙ89062611 регистрийн дугаартай, Монгол Улсын иргэний үнэмлэх /ялтан Г.Энхбатын/-ийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Энхзаяагийн хууль ёсны төлөөлөгч Ч.Загдмаа нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмт хорын хохирлын талаарх нэхэмжлэлээ шүүхэд иргэний журмаар гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Энхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2013 оны 7 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Г.Энхбат, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, насанд хүрээгүй хохирогч Б.Энхзаяа, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Загдмаа нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Энхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.18 54 Дорнод аймгийн шүүх Намхайн Цогоо Г.Энхбат 126.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.20 54 Улсын дээд шүүх Тогтохын Уранцэцэг Г.Энхбат 126.3.