Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-16
Дугаар 27
Хэргийн индекс 192/2013/0027/э
Шүүх Дорнод аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Батжаргал
Шүүгдэгч С.Мөнхбаяр, Г.Бадрал, Д.Гантөмөр
Зүйл хэсэг 091.2.11 - бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл
215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
222.2. - Жолоогоо бусдад шилжүүлсэн
Улсын яллагч Д.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.   Шүүгдэгч    Хэрэйд  овогт  Сандуйжавын  Мөнхбаярын  үйлдлийг  Монгол  Улсын

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.                                                               

2. Шүүгдэгч Хэрэйд овогт Сандуйжавын Мөнхбаяр, Нохойрог хүгдүүд овогт Гомбосүрэнгийн Бадрал нарыг бүлэглэж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн,Шүүгдэгч Хэрэйд овогт Сандуйжавын Мөнхбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн,

          Шүүгдэгч Халтар овогт Дагвадоржийн Гантөмөрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар шүүгдэгч С.Мөнхбаярыг 15 жил 01 сар, шүүгдэгч Г.Бадралыг 15 жил 01 сарын хорих ялаар,

                Шүүгдэгч С.Мөнхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих ялаар,

               Шүүгдэгч Д.Гантөмөрийг мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,    1 жилийн хорих ялаар тус тус хорьж шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар оногдуулсан 15 жил 01 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 17 жил 01 сарын хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбаярт оногдуулсан 17 жил 01 сарын, шүүгдэгч Г.Бадралд  оногдуулсан 15 жил 01 сарын хорих ялуудыг тус тус чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 6. Шүүгдэгч Д.Гантөмөр нь цагдан хоригдоогүй бөгөөд шүүгдэгч С.Мөнхбаярын 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 672 хоногийг, шүүгдэгч Г.Бадралын   2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 433 хоногийг мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.

8.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрийг тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн хумс, цус мэт зүйлээр бохирлогдсон шороог тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.Мөнхбаярын ногоон торгон дээл, цагаан цамц, шүүгдэгч Г.Бадралын хүрэн эрээн судалтай цамцыг тус тус буцаан олгосугай.

10. Энэ хэрэгт бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Мөнхбаярын ДО 4307564 дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх, шүүгдэгч Г.Бадралын ДО4280823 дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд, шүүгдэгч Д.Гантөмөрийн 620780 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлсүгэй.

11. Шүүгдэгч Г.Бадрал нь хохирогчийн төлөөлөгч Г.Лхамсүрэнд оршуулгын зардалд 1300000 төгрөг төлсөн ба шүүгдэгч Г.Бадрал, Д.Гантөмөр нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

12. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-д зааснаар шүүгдэгч С.Мөнхбаяраас 213200 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Ш.Гүнжидмаад, 1378000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Сайханбаярт тус тус олгож, хохирогчийн төлөөлөгч Ш.Гүнжидмаагийн гэм хор учруулсны төлбөрт нэхэмжилсэн 7752580 төгрөгийн зөрүү 7539380 төгрөгийг, хохирогчийн төлөөлөгч Г.Лхамсүрэнгийн гэм хор учруулсны төлбөрт нэхэмжилсэн 100000000 / нэг зуун сая/ төгрөгийн хамт тус тус хэрэгсэхгүй болгосугай.

13. Шүүгдэгч С.Мөнхбаяр нь хохирогчийн төлөөлөгч Г.Лхамсүрэнд оршуулгын зардалд 1300000 төгрөгийг, хохирогчийн төлөөлөгч Ш.Гүнжидмаад оршуулгын зардалд 3130000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурьдсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд  Д.Гантөмөрт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан С.Мөнхбаяр, Г.Бадрал нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан нар, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс  зөвшөөрвөл   гардуулснаас  хойш  14   хоногийн   дотор  Дорнод  аймгийн

Давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг  дурьдсугай.    

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан С.Мөнхбаяр, Г.Бадрал нарт авсан цагдан хорих, Д.Гантөмөрт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.08.01 42 Дорнод аймгийн шүүх Тэрбишийн Энхтуяа С.Мөнхбаяр, Г.Бадрал, Д.Гантөмөр 091.2.11, 215.3., 222.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.30 452 Улсын дээд шүүх Тогтохын Уранцэцэг С.Мөнхбаяр, Г.Бадрал, Д.Гантөмөр 091.2.11, 215.3., 222.2.