Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-26
Дугаар 60
Хэргийн индекс 281/2013/0060/э
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Нямжавын Гэрэлтуяа
Шүүгдэгч Л.Ганболд, Э.Ганзориг
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч О.Багшбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Цагаагчууд овогтой Лодойн Ганболд, Анжгай овогтой Энхтайваны Ганзориг нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Л.Ганболдод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих, Э.Ганзоригт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Ганболд, Э.Ганзориг нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганболд, Э.Ганзориг нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.Ганболд, Э.Ганзориг нараас гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны бусад зардалгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Л.Ганболд, Э.Ганзориг нар урьдчилан цагдан хоригдоогүйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн, салхины хуванцар хаалттай, оройн хоёр талдаа ижил хэмжээтэй хөх болон улаан хар өнгө хосолсон хээтэй, духны хэсэгтээ “CCTK” гэсэн бичигтэй, бүхэлдээ хагарч цуурсан хамгаалалтын малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Л.Ганболд, Э.Ганзориг нарт өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.11 60 Увс аймгийн шүүх Надмидын Мөнхжаргал Л.Ганболд, Э.Ганзориг 215.3.