Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-15
Дугаар 41
Хэргийн индекс 281/2013/0040/э
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Нямжавын Гэрэлтуяа
Шүүгдэгч Б.Баасанжав, С.Нэмэхбаяр, С.Тогтохбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч П.Удвал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Мухлай овогтой Сүрэн-Очирын Нэмэхбаяр, Булгадар овогтой Бямбажавын Баасанжав нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Тайж овогтой Цэвээний Тогтохбаярыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Нэмэхбаяр, Б.Баасанжав нарт тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Тогтохбаярт 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч С.Нэмэхбаяр, Б.Баасанжав нарт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Тогтохбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

    4. Шүүгдэгч Б.Баасанжав, С.Нэмэхбаяр, Ц.Тогтохбаяр нар урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны бусад зардалгүй болохыг дурдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч С.Нэмэхбаярын дундын эзэмшлийн улаан хүрэн зүсмийн нас гүйцсэн 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий эм үхэр, Б.Баасанжавын дундын эзэмшлийн улаан хүрэн зүсмийн, нас гүйцсэн, 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий эм үхэр, Ц.Тогтохбаярын дундын эзэмшлийн биллярдын 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий ширээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.  

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 56 см урттай, 3 см диаметртэй трубо төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч С.Нэмэхбаяр, Б.Баасанжав нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэднийг хараа хяналтадаа байлгаж, хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч Б.Бямбажав, Б.Буян-Арвижих нарт даалгасугай.

    8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ц.Тогтохбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч С.Нэмэхбаяр, Б.Баасанжав, Ц.Тогтохбаяр нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.