Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-08
Дугаар 0133A
Хэргийн индекс 015/2013/0128/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Дорлигийн Лувсандорж
Шүүгдэгч Х.Мөнхбат
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Л.Цэндсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ НЬ:

 

1.Боржигон овогт Хадбаатарын Мөнхбатыг булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Хадбаатарын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 50.000 /тавин мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т зааснаар Х.Мөнхбатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Х.Мөнхбатад оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Х.Мөнхбатын 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 174 /нэг зуун далан дөрөв/         хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Х.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

 

   8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Х.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЛУВСАНДОРЖ

 

                                        ШҮҮГЧИД                           С.АЮУШЖАВ

 

                                                                                           Б.БАТБОЛОР



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.03.19 0133 Сонгинохайрхан дүүргийн шүүх Дорлигийн Лувсандорж Х.Мөнхбат 145.4.
2013.09.08 0133A Сонгинохайрхан дүүргийн шүүх Дорлигийн Лувсандорж Х.Мөнхбат 145.4.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.07 323 Нийслэлийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Х.Мөнхбат 145.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.11 512 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Х.Мөнхбат 145.4.