Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-03
Дугаар 447
Хэргийн индекс 014/2013/0447/э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Сумьяагийн Пүрэвсүрэн
Шүүгдэгч Ганбат,
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Н.Цэвээнжав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сутай Дамдинжав овогт Жамъянсүрэнгийн Ганбатыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг   тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар  Ж.Ганбатыг 5 жил 01  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганбатад энэ тогтоолоор оногдуулсан 5  жил 01 сарын хугацаагаар хорих өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8  жил 11 сар 04 хоногийн  хорих ялын зарим болох  7 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 12  жил 01 сарын  хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дах хэсэгт зааснаар Ж.Ганбатад оногдуулсан хорих ялыг онцгой  дэглэмтэй  хорих ангид  эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганбатын 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 177 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй нэг ширхэг лантуугЭрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт зааснаар устгасугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,Ж.Ганбат нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Ж.Ганбатад цагданхорих   таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                      С.ПҮРЭВСҮРЭН

 

                ШҮҮГЧИД                                           Д.ЧУЛУУНХҮҮ

 

                                                                            Т.ШИНЭБАЯР

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.03 838 Нийслэлийн шүүх Даваахүгийн Мөнхтуул Ганбат, 096.1.