Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-06-18
Дугаар 33
Хэргийн индекс 192/2013/0033/э
Шүүх Дорнод аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Ширчингийн Алтанцэцэг
Шүүгдэгч Готовын Гүржав
Зүйл хэсэг 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч С. Давааравдан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         1. Шүүгдэгч  Шарайд овогт  Готовын Гүржав нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд  гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч Г.Гүржавыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дүгээр зүйлд  заасныг журамлан мөн  хуулийн  тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 07 сар  хорих ялаар  хорьж  шийтгэсүгэй.

          3. Мөн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт  зааснаар Г.Гүржавт  оногдуулсан  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

          4. Монгол Улсын  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Гүржавын цагдан хоригдсон 91 хоногийг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

         5. Шүүгдэгч Г.Гүржав нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг  Дорнод аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

         6. Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй хутга 1 ширхэг, улаан эрээн өнгийн куртик, саарал өнгийн босоо захтай цамц, тод саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн фудволк зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.      

         7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гүржавын "Гадагш явж болохгүй тухай баталгаа авах" таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,  эдлэх ялыг 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

.           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах , улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэж тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Гүржавын  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.18 33 Дорнод аймаг дахь Сум дундын шүүх Ширчингийн Алтанцэцэг Ишдоржийн Ганболд 096.2.1
2013.06.18 33 Дорнод аймаг дахь Сум дундын шүүх Ширчингийн Алтанцэцэг Готовын Гүржав 096.2.1
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.07.24 40 Дорнод аймгийн шүүх Тэрбишийн Энхтуяа Готовын Гүржав 096.2.1
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.18 437 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Готовын Гүржав 096.2.1