Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-09
Дугаар 84
Хэргийн индекс 141/2013/0082/э
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэн Дарьсүрэн
Шүүгдэгч Б.Цэнгэл
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Г.Эрдэнэбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Булган овогт Булганбаатарын Цэнгэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Б.Цэнгэлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цэнгэлд оногдуулсан гурван жил нэг хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Цэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Ш.Насанбуян нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдаж, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Цэнгэлийн иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.                                 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэнгэлээс 144002 /нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баянжаргалд олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Цэнгэлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэнгэлд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 8.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.01 35 Булган аймгийн шүүх Маруушийн Хүрэлбаатар Б.Цэнгэл 215.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.27 487 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Цэнгэл 215.3.