Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-30
Дугаар 73
Хэргийн индекс 281/2013/0071/э
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Мягмар Пагма-Оролмаа
Шүүгдэгч Д.ЦогнэмэхР.Түмэнбаяр
Зүйл хэсэг 146.2. - Бусдын эд хөрөнгийг булаах
Улсын яллагч О.Багшбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:            
1.Шүүгдэгч Борлууд овгийн Дамирангийн Цогнэмэх, Борлууд овгийн Рэнцэнхорлоогийн Түмэнбаяр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогнэмэхийг 3 жил 5 хоногийн хорих ялаар,  шүүгдэгч Р.Түмэнбаярыг 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Цогнэмэхэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Р.Түмэнбаярт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий  байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогнэмэх нь урьдчилан хоригдсон хоноггүйг дурьдаж, шүүгдэгч Р.Түмэнбаярын урьдчилан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогнэмэх, Р.Түмэнбаяр нараас 1.020.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Увс аймгийн Өмнөговь сумын 1-р багт оршин суух Басан овогтой Батаад олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Цогнэмэхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёото прадо” маркийн 94-48 УВА  улсын дугаартай авто машин буюу 7.000.000 төгрөг, Хурд-150 маркийн 27-46 УВЗ   улсын дугаарай мотоцикль буюу 700.000 төгрөг,  нас гүйцсэн  морь буюу 800.000 төгрөг, шүүгдэгч Р.Түмэнбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нас гүйцсэн морь буюу 800.000 төгрөг, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн  5 ширхэг хонины арьсны үнэ 35.000 төгрөг, 5 ширхэг хонины махны үнэ 675.000 төгрөг, нийт 710 төгрөгийг тус тус  улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Цогнэмэхэд өмнө нь батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх  арга  хэмжээ,  шүүгдэгч  Р.Түмэнбаярт  өмнө нь батлан  даалтанд өгсөн буюу 1.000.000 /нэг сая / төгрөгний барьцаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304 дүгээр зүйлийн 303.1, 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.15 73 Увс аймгийн шүүх Дагва Жамбалсүрэн Д.ЦогнэмэхР.Түмэнбаяр 146.2.